Монголын кино урлагт зураачаас нь авахуулаад найруулагч хүртлээ дэвшиж ажилласан уран бүтээлч бол Ч.Ганзориг. Эелдэг харилцаа, найрсаг зангаараа мэргэжил нэгт нөхдөөсөө ялгарч, бүтээлээ цаг хугацаанд нь амжуулж сурсан түүнийг нөхөд нь сайн найруулагч хэмээн үнэлдэг. Найруулагч залуу “Зөрлөг”, “Помогите нам I, II” уран сайхны киног бие даан найруулсан.

2011 онд Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болон зохион байгуулагддаг "Улаанбаатар" кино наадамд тэрбээр “Зөрлөг” киногоороо шилдэг найруулагчийн шагнал хүртсэн юм. Нийтдээ 20 гаруй кинонд ажилласан тэрбээр “Аравт” түүхэн сэдэвтэй киноны зургийн даргаар ажиллажээ.

Өнгөрсөн жил уран бүтээлч нөхдийнхөө хамт ургах нартай уралдан, их хотын цэвэр цэмцгэр байдлын төлөө завгүй ажилладаг ТҮК-ийн ажилчдын амьдралыг харуулсан “Гийчин” киноны туслах найруулагч, зургийн даргаар ажилласан бол энэ жил нэгэн бүсгүйн хайр сэтгэл, ээдрээт бодит амьдралаас сэдэвлэн шинэ кино найруулж буй. Ирэх 11 сард нээлтээ хийх уг киноны зохиолыг яруу найрагч Х.Болор-Эрдэнэ бичжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт