ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хайрын эмгэнэлт түүх өгүүлэх ”Учрал”

    Кино ертөнцөд өөрийнхөө сонирхлоор хөл тавьсан “Aurora Films”-ийн найруулагч Б.Чингүүн "Учрал" уран сайхны кино хийхээр уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлажээ.

    Тэрбээр өөрийнх нь найруулж буй энэ кинонд тоглох уран бүтээлчидтэй зөвлөлдөн уулзалт хийсэн аж. Түүний дэлгэцийн шинэ уран бүтээлд хайрын эмгэнэлт түүхийг өгүүлэх гэнэ. Кинонд жүжигчин Б.Алдар, Б.Мишээл, О.Дөлгөөн, Т.Баттулга нар тоглож гол дүр бүтээх юм.

    Зургийн даргаар жүжигчин Н.Отгонтогос ажиллах бол зохиолыг нь найруулагч залуу өөрөө бичиж, киногоо найруулж буй. Тэрбээр өмнө нь “Анхны болзоо”, “Соло”, “Цэцэг”, “Гэрэл”, “Сүүлийн хугацаа” зэрэг богино хэмжээний, мөн "Гэрч" хэмээх бүрэн хэмжээний триллер кино бүтээж байв.

                                                                                                                                   Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй