Хөл бөмбөг үзсэн хэргээр 13 хүүг цаазаар авсан аймшигт хэргийг Лалын улсын бүлэглэл үйлджээ. Тэд Азийн хөлбөмбөгийн наадмын Ирак,Йорданы багийн хоорондох тоглолтыг нууцаар үзэж байгаад Исламын цэргийнхэнд баригдсан байна. Тэднийг Шариагийн хуулийг зөрчсөн гэж үзэж олон нийтийн өмнө буудаж хөнөөжээ. Хүүхдүүдийн эцэг эх алан хядагчдаас айсандаа юу хийж чадаагүй тухай албаны мэдээлэлд дурдсан байна.

Өсвөр насныхныг аймшигтайгаар хөнөөснөөс хойш 2 хоногийн дараа Ланы улсын бүлэглэлийнхэн бас л Шариагийн хуулийг зөрчсөн гэх шалтгаанаар 2 эрийг Мосул цамхагаас шидсэн бичлэгийг цацсан юм. Тэднийг ижил хүйстэнтэйгээ явалдсан тул үхэх ял үүрүүлсэн гэж лалын бүлэглэлийнхэн тайлбарласан юм.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт