ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Жүжигчин Б.Хулангийн эрдэнүүд

    Нэгэн үе" Х ТҮЦ" продакшнд харьяалагдаж явсан жүжигчин Б.Хулан сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлд хүчээ сорих  болсон. Тэрээр Дэггүй хөрш олон ангит кинонд эмч бүсгүйн дүрд  хамгийн сүүлд тоглосон нь  өдгөө дэлгэцээр гарч буй. Тэгвэл СТА тэмдгээр энгэрээ цоолсон жүжигчин  бүсгүйн амжилтын ард түүний ээж, эгч байдаг  ажээ. Түүний ээж охиноо үргэлж дэмжиж урам өгч байдаг  ажилсаг эмэгтэй байдаг бол эгч нь загвар зохион бүтээгч, Cosmopolitan сэтгүүлийн зөвлөх нэгэн. Монгол HD телевизээр загварын нэвтрүүлэг хөтөлдөг байсан гэдгээр нь Б.Хулангийн эгчийг хүмүүс таньдаг болсон. Хоорондоо нэлээд төстэй эгч дүүс дороо нэг эрэгтэй дүүтэй юм билээ. Хулангийн хувцасны загвар,  чиг  хандлагыг эгч Б.Халиун нь тодорхойлдог бөгөөд түүний хамгийн сайн шүүмжлэгч нь болдог гэсэн.  Эгч дүү гурав хоорондоо амь нэгтэй,  дотно байдаг  бөгөөд энэ хорвоод хэзээд хамт  байх 2 эрдэнэ минь хэмээн дүү нараа эгч нь тодорхойлно билээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй