ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Дүнжингаравын хурд” шинийн дөрвөнд болно

    Монголын Морин Спорт Уяачдын Холбооны хавар цагийн анхны бүсийн уралдаан "Дүнжингаравын хурд" хоёрдугаар сарын 22-нд буюу хаврын тэргүүн сарын шинийн дөрвөнд болно.

    Харин дараагийн уралдаанууд  Дорноговь, Сэлэнгэ аймагт шинийн 10-нд болохоор товлогджээ.

    Зуны бүсийн уралдаануудын зүүн бүс Сүхбаатарт, говийн бүс Өмнөговьд, төвийн бүс Өвөрхангайд, хангайн бүс Булганд, баруун бүс Увс аймагт тус тус зохион байгуулагдахаар болсон байна.

    Энэ жил ММСУХ-ны 20 жилийн ой тохиож байгаа тул түүхт ойн нэрэмжит "Боржигон" уралдааныг Төв аймгийн Баянжаргал сумын нутагт наймдугаар сарын 8, 9-нд зохион байгуулахаар төлөвлөж буй. Тус холбооноос зохион байгуулдаг "Хангарьд" уралдааныг бүсийн статустай болгох талаар ярилцаж, тавдугаар сарын сүүлчээр зохион байгуулах гэнэ.

                                                                                                                                      Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй