ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хайрын шүлэгтэй “Цагаан Уул” наадамд айсуй

    Хайрын өнө мөнхийн билэгдэл Цагаан уул цэцгээр нэрлэж, найрагч залуусын хүсэн хүлээдэг наадам бол “Цагаан Уул” хайрын шүлгийн наадам юм.Уг наадмыг Монголын Залуучуудын Холбооноос 17 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж буй.

    Залуу уран бүтээлчдийг дэмжих, уран бүтээлийг нь үнэлж, олны хүртээл болгон  сурталчлах зорилготой энэ наадам нь хайрын шүлэг, хайрын тухай дууны үг шалгаруулах, хайрын богино хэмжээний шүлгэн мессежийн уралдаан гэсэн гурван төрлөөр зохиогдоно.

    Наадмын бичгийн шалгаруулалт өнөөдрөөс эхэлж байгаа. Энэ сарын 21-нээс ирэх сарын 10-ны хооронд оролцогчдын материалыг хүлээн авах аж.

    Орон нутгаас “Цагаан Уул-2015” хайрын шүлгийн наадамд оролцох иргэд хоёрдугаар сарын 8-ны дотор орон нутаг дахь МЗХ-ны салбараас тодорхойлолт авч бүтээлээ ирүүлэх бол, нийслэл хотод буй иргэд бүтээлээ хоёрдугаар сарын 10-ны дотор МЗХ-ны 204 тоотод бичгээр авчирч өгөх, мөн МЗХ-ны event@myf.mn онлайн хаягаар гурван бүтээлээ илгээж болох нь.

    Материалаа ирүүлэхдээ овог нэр, утас, харьяа сургууль, хаяг, и-мейл, FB хаягаа шүлгийн хамт ирүүлэх ёстой аж.

                                                                                                                               Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй