
Тэд 2012 оны 5 дугаар сарын 29-нд хуримаа хийснээ зарлахаас өмнө Цукербергийн найз бүсгүй Приссила Чаны талаар мэдээлэл ч тун ховор байсан юм. Тэгвэл хосууд 12 жилийн тэртээ анх танилцаж байжээ. Тэд анх 2003 онд Харвардын үдэшлэгийн үеэр ариун цэврийн өрөөнд оочерлон зогсож байхдаа танилцсан байна.

Марк Цукербергийг олон нийтийн сүлжээнд хувьсгал хийсэн суут ухаантан гэдэг. Тэгвэл түүний эхнэр “Цахиурын хөндий”-н тэргүүн хатагтай Приссила Чан ч түүнээс ухаанаар дутахгүй гэнэ. Хятад гаралтай Приссила Чан Бостоны ойролцоох Брэйнтри хэмээх жижигхэн хотын ахлах сургуульд суралцаж байсан аж. Ахлах сургуульд байхаасаа робот бүтээх болсон түүнийг сургуулийнхан нь “гавал” хэмээн хочилдог байжээ.

Приссила төгсөлтийн үдэшлэг дээрээ хэлсэн үгэндээ алдарт Шекспир, Платон, Дантегийн тэнгэрлэг туульсаас иш татсан нь түүний монтаж дээр бичигдэж үлджээ. Шинжлэх ухаан сонирхон судалж, спортоор хичээллэдэг байсан Приссила эцэст нь анагаахын чиглэлээр мэргэшиж, хүүхдийн эмч болохоор сэтгэл шулуудсан аж.

Ирээдүйн нөхөр, тэрбумтан Маркийн талаар Приссила “Марктай танилцах үед тэр компьютертэй холбоотой хачин онигоо ярьдаг, жаахан юмтай юм шиг санагдсан” хэмээн дурссан аж. Ийнхүү Харвардын анаагах ухааны сургуулийн оюутан охин Цукерберг хоёрын хайрын романс эхэлжээ.

Приссила хүүхдийн эмч мэргэжилдээ бүхнээ зориулдаг төдийгүй хүүхдийн сайн сайхны төлөө ханьтайгаа хамтран маш их сайн үйлс хийдэг аж. Тэд хүүхдийн төлөөх үйлст гар таталгүй оролцож их мөнгө хандивладаг бөгөөд Марк эхнэрээ миний хамгийн нандин эрдэнэ гэж дуудаг гэнэ.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт