5 настай хүү 9 сартай дүүгээ буудаж хөнөөсөн аймшигт хэрэг саяхан Миссури мужийн баруун хойд хэсэгт гарсан байна. 911 дугаар руу 5 настай хүү тоглож байгаад санамсаргүйгээр пэйнтбоолын буугаар дүүгээ буудчихлаа гэсэн дуудлагыг ээж нь өгчээ. Гэвч дуудлагынхныг очиход хүү пэйнтбоолын буу биш жинхэнэ буу буюу калибраар дүүгээ буудсан байжээ. Хүү толгойн тус газраа шархадсан бөгөөд эмэнэлэгт аваачсан ч тун удалгүй нас барсан байна.

Хэрэг энэ гэрт болжээ
Хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах төслийнхэн буу эзэмшигчид буугаа хүүхдүүдээс найдвартай хамгаалах, бууг цэнэгтэй нь орхихгүй байх тал дээр анхаарахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Ийм тохиолдлуудаас болж хүүхдүүд гэмт хэргийн золиос болох, гэмт хэрэгтэн болох тохиолдол АНУ-д сүүүлийн үед хэд хэдэн удаа гарсан байна. Тодруулбал, Детройтд 4 настай хүү орон дороос буу олоод тоглож байгаад үеэлээ буудсан бол 8 сард Аризонад 9 настай хүү санамсаргүйгээр буу алдаж хүний аминд хүрсэн билээ. Мөн 2 настай хүү ээжийнхээ цүнхнээс олсон буугаар ээжийнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт