МХБХ-ны энэ жилийн эхний тэмцээн болох Өсвөрийн УАШФТ-ын тэмцээн энэ сарын 8-20-нд болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд 51 багийн 620 гаруй тамирчин авхаалж самбаа, багийн тоглолтын арга техникээрээ өрсөлдөв.
Тэмцээн хөвгүүдийн U-11, U-13, охидын U-13 гэсэн төрлөөр аваргуудаа шалгаруулав. Говьсүмбэр, Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ, Төв, Багануур, Замын-Үүд, Орхон зэрэг аймгаас олон баг тамирчид оролцож тэмцээнийг сонирхолтой болгосон юм.
МХБХ-ны Өсвөрийн УАШФТ-ий тоглогчид
1. Шилдэг хаалгач-охидын U-13-Х.Содгэрэл /Хан-Уул баг/
2. Шилдэг тэгш тоглогч-охидын U-13-Хулан /Архангай баг/
3. Шилдэг довтлогч-охидын U-13-Болормаа /Титэм Хужирт/
4. Шилдэг хаалгач-хөвгүүдийн U-11-Тэмүүжин /Дэрэн клуб/
5. Шилдэг тэгш тоглогч-хөвгүүдийн U-11-Төгөлдөр /Хараацай клуб/
6. Шилдэг довтлогч-хөвгүүдийн U-11-Мөнхжаргал /Сэлэнгэпресс/
7. Шилдэг хаалгач-хөвгүүдийн U-13-Ган-Очир /Төв айаг баг/
8. Шилдэг тэгш тоглогч-хөвгүүдийн U-13-Энхжаргал /Хүчит Чулуут ДМЮ/
9. Шилдэг довтлогч-хөвгүүдийн U-13-Тэмүүлэн /Багануур Хар Алмааз баг/
Өсвөрийн УАШФТ-ий хүрэл медалийн эзэд
• Охидын 13 хүртэлх насны ангилалд хүрэл медаль хүртсэн Б.Болд дасгалжуулагчтай “Хан-Уул” баг
Хөвгүүдийн 11 хүртэлх насны ангилалд хүрэл медаль хүртсэн Л.Банзрагч дасгалжуулагчтай “Арвис баг”
Хөвгүүдийн 13 хүртэлх насны ангилалд хүрэл медаль хүртсэн Д.Нанжид дасгалжуулагчтай “Хүчит Чулуут ДМЮ” баг
Өсвөрийн УАШФТ-ий мөнгөн медалийн эзэд
Охидын 13 хүртэлх насны ангилалд мөнгөн медальт К.Баттулга дасгалжуулагчтай “Архангай баг”
Хөвгүүдийн 11 хүртэлх насны ангилалд мөнгөн медальт С.Эрдэнэбат дасгалжуулагчтай “Дэрэн баг”
• Хөвгүүдийн 13 хүртэлх насны ангилалд мөнгөн медальт А.Түвшинтөгс дасгалжуулагчтай “Төв аймаг баг”
Өсвөрийн УАШФТ-ий аваргын алтан медалийн эзэд
Охидын 13 хүртэлх насны ангилалд алтан медальт Д.Эрхэмбаяр дасгалжуулагчтай “Титэм Хужирт” баг
Хөвгүүдийн 11 хүртэлх насны ангилалд алтан медальт Игорь Ловцов дасгалжуулагчтай “Хараацай баг”
Хөвгүүдийн 13 хүртэлх насны ангилалд алтан медальт Э.Шинэбаяр дасгалжуулагчтай “Хараацай баг”
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт