Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хөдөлмөр зуучлалын нэгдсэн www.myjob.mn сайтыг одоогоос жилийн өмнө ажиллуулж эхэлсэн.
Энэхүү WWW.MYJOB.MN сайтын 1 жилийн ой, оюутан, залуучуудын өвлийн амралт эхэлсэнтэй холбогдуулан цагийн болон түр ажлын байранд зуучлах, ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, ажил олгогч байгууллагуудад түргэн шуурхай үйлчлэх, чадварлаг ажиллах хүч нийлүүлэх зорилгоор “PART-TIME” хөдөлмөрийн яармагийг өнөөдөр зохион байгуулахаар болжээ.

“PART-TIME” хөдөлмөрийн яармагт Вэст Вистэрн Премир Туушин зочид буудал, Тэсо корпораци, Номин холдинг, Скай медиа, Хоме плаза, Нанс кашмер, Сод Монгол групп, Глобал бридж зэрэг үндэсний томоохон ажил олгогч байгууллагууд оролцох юм байна.
Мөн хөдөлмөрийн яармагт ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд оролцон нээлттэй байгаа ажлын байруудаа танилцуулж ажил хайгчдаас шууд сонгон шалгаруулалт хийхээс гадна цагийн болон түр ажлын байруудад дан ганц оюутан, залуучууд гэлтгүй ажил хөдөлмөр эрхэлж орлогоо нэмэгдүүлэх, чөлөөт цагаараа нэмэлт орлого олохыг хүссэн иргэдийг хамруулах ажээ.
Ажил хайгчид сонирхсон ажлын байрандаа шууд зуучлуулах, МУ-ын хөдөлмөрийн мэдээллийн нэгдсэн системд бүртгүүлэх, оюутнууд дадлага хийх байгууллага, аж ахуйн нэгжээ сонгох зэрэг боломжуудыг олгох юм байна.
Хөдөлмөрийн яармаг МЗХ-ны “Залуус танхимд” болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт