Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” болон И.Ярыгиний цомын төлөө хүнд жингийн бөхчүүдийн олон улсын тэмцээн ХХҮI дахь удаагаа ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 23-25-нд И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд болох нь.Энэ оны тэмцээнийг Бүх оросын бөхийн төрлүүдийн холбоо, Ярыгиний нэрэмжит сангаас Красноярск мужийн Амбан захирагчийн албатай хамтран зохион байгуулж байна.
Тэмцээнд ОХУ,Армян, Беларусь, Казахстан, Киргиз, Латви, Молдав, Монгол, Тажик, Узбек, Япон зэрэг 15 гадаадын орны бөхчүүд өрсөлдөх юм. Энэ жил түүний нэрэмжит олон улсын тэмцээнд манай бөхчүүд уламжлал ёсоор оролцоно. ОХУ-ын Буриад улсын эмэгтэйчүүдийн шигшээ багийн урилгаар Улаан-Үд хотод 10 өдрийн хамтарсан бэлтгэл хийсэн манай эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн 9 бөх тухайлбал Э.Нарангэрэл, Э.Даваачимэг, С.Бямбацэрэн, Э.Сумьяа, Т.Мөнхтуяа, С.Батцэцэг, О.Насанбурмаа, Ш.Түмэнцэцэг, О.Бурмаа нар гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, Т.Сүхбаатарын нарын удирдлагад оролцоно.
“Цастын барс” клубээс дасгалжуулагч Д.Батням Б.Шоовдор /эмэгтэй 58 кг/, С.Наранцэцэг /эмэгтэй 60 кг/, Б.Далайбаяр /эрэгтэй 57 кг/, Б.Өсөхбаяр /эрэгтэй 61 кг/ нарын дөрвөн бөхийн хамт Красноярскийг зорьжээ.
Олон улсын шүүгчээр Б.Болормаа, Б.Төмөрбаатар, С.Чинбат нар шүүгчээр ажиллах гэнэ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт