
ОХУ-д рублийн ханш сүүлийн 25 жилийн түүхэнд байгаагүйгээр унаж, Украйнтай үүссэн асуудлаас үүдэн олон улсын хориг арга хэмжээг авсаар байгаа ч тус улсын гадаад улсуудад төлөх өрийн хэмжээ 20 хувиар багассан байна. Өрийн хэмжээ 2013 оны мөн үеийнхтэй харьцуулахад мөн 20 хувиар буурчээ. Олон улсын ажиглагчид, рублийн ханшийн уналтаас шалтгаалан банк болон компаниудын гадаад өр 62.4 тэрбум америк доллараар буурлаа. Газрын тосны ханш унаж, гадаад худалдааны орлого буурсаар байгаа энэ үед гадаад өрийн хэмжээ багасч байгаа нь гарцаагүй зүйл гэж дүгнэжээ. Энэ нь ОХУ-ын зээлдэгчдэд санхүүгийн хараат байдлаас гарахад нь чухал нөлөөтэй гэж тэд үзэж байгаа юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт