Дэлхийн оюутны спортын өвлийн 27 дугаар “Универсиад 2015” их наадам анх удаагаа хоёр улсад өөр уулсад, өөр хугацаанд зохиогдохоор болсон билээ. Словакийн Стребске Плесо, Осрблье хотуудад энэ сарын 24-өөс ирэх сарын 01-нд уг наадмын цана, цанын хоёр төрөлт, трамплин, биатлон гэсэн дөрвөн спортын төрлийн тэмцээн болно.
Словак улсад болох Универсиадын цанын тэмцээнд багийн ахлагчаар Монголын оюутны спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан, дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн цанын дасгалжуулагч Б.Баттулга тэргүүтэй найман төлөөлөгч оролцоно.
Монголын багийн бүрэлдэхүүнд эрэгтэй тамирчдаас ОУХМ Б.Бямбадорж (Үндэсний БТДС), Б.Амарсанаа (ШУТИС), Б. Ачбадрах (МУБИС), О.Гантулга (БХИС) нар
Эмэгтэй тамирчдаас Э.Ариунтунгалаг (Үндэсний БТДС), Ж.Халиунаа (МУБИС) нарын зургаан тамирчин өнөөдөр эх орноосоо мордож байна.
Баг тамирчдыг” Универсиад 2015” наадамд оролцоход МОСХ-той хамтран Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ баг дэмжин тусалж буй. Харин Монголын цанын холбоо цаначиддаа туслалцаа үзүүлсэнгүй.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт