Олон хотод өрнөж буй Исламын шашны эсрэг ПЕГИДА гэх нэртэй энэ хөдөлгөөнийг эсэргүүцэж, Мюнхен хотод 10 мянга гаруй хүн жагсчээ.
Украинд цэрэг татлага болж байна. Энэ удаа 50 мянган цэрэгт татах бөгөөд энэ жил нийт 104 мянган цэрэг татах боломжтой гэж Батлан хамгаалахын сайд Степан Полторак мэдэгджээ.
“Исламын улс” зэвсэгт бүлэглэл Японы хоёр иргэнийг барьцаалж, мөнгө нэхжээ. Исламын хэт даврагчид 72 цагийн дотор 200 сая ам.доллар төлөхгүй бол хоёр иргэнийг нь цаазална хэмээн Японы Засгийн газрыг сүрдүүлсэн байна.
“Korean Air”-ийн дэд ерөнхийлөгч Чо Хюн А-г шүүх хурал өчигдөр Сөүл хотноо боллоо. Шүүх хурлын үеэр Чо Хюн А өөрийн гаргасан үйлдэлдээ харамсаж байгаагаа мэдэгдсэн ч өөрийгөө агаарын тээврийн хууль зөрчөөгүй гэсэн нь Солонгосчуудыг бухимдахад хүргээд байна.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама тус улсын 44 дэх ерөнхийлөгч болсоор 6 жил өнгөрлөө. Тэрээр удахгүй ажлын тайлангаа тавих талаараа өнөөдөр мэдэгдлээ. Уг тайлангийн хүрээнд “Улс орны өнөөгийн байдал” илтгэлийн эхэнд өнгөрсөн 2014 оны улс оронд явуулсан дотоод бодлогын талаар ярих юм байна.
Украины арми болон салан тусгаарлагчдын хооронд Донецкийн нисэх онгоцны буудлыг эзлэн авахын төлөөх ширүүн тулаан өрнөж байна. Украины арми болон салан тусгаарлагчдын аль аль нь Донецк хотын нисэх онгоцны буудлыг хяналтандаа авчээ.
Йемений шийт шашны “Шиа Хути” гэх зэвсэгт бүлэглэлийн дайчид нийслэл хотноо байрлах Ерөнхий сайдын гэрийг бүсэлсэн байна.
Японы Ерөнхий сайд Шинзо Абе гэргий Акэ Абегийн хамтаар Ойрхи Дорнодод төрийн айлчлал хийж байна. Энэ үеэр тэр Ойрхи Дорнодод 2.5 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсноо мэдэгдлээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт