“SHINOBU CUP 2015” бодибилдинг, фитнессийн тэмцээн энэ сарын 17-нд “Marguee 27” клубт амжилттай боллоо.
Монголын бидибилдинг фитнессийн холбоо, Монголын Залуучуудын Холбоо, “Шинобү” фитнесс клубтэй хамтран зохион байгуулсан тэмцээнд 33 байгууллагын 63 тамирчин шилдэг тамирчин /УАШТ-ий медальт/, залуу тамирчин /медаль аваагүй/, модель гэсэн гурван ангилалд өрсөлдөв.
Тамирчдыг зөвхөн тайзан дээр л хардаг хуучин хэв маягийг эвдэж, анх удаа энтертайнмент, шоу хэлбэрээр зохион байгуулсан нь онцлог байлаа.
УАШТ-ийн медальт, шилдэг тамирчдын ангилалд Ж.Нурланаас бусад дэлхийн аваргын медальт, шилдэг тамирчид өрсөлдсөнөөс тэргүүн байрт Л.Саруулбат шалгарч, М.Сумъяа, Г.Жамц нар мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.
Модель ангилалд Б.Оюунгэрэл тэргүүлж, М.Гульяа, М.Анужин нар удаалав. Л.Саруулбат, Б.Оюунгэрэл нар 2013 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан билээ.
Харин залуу тамирчдын ангилалд Л.Амгаланбаатар аваргалж, А.Баатар, О.Мөнхтулга нар удааллаа. Тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт