Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 12.00 цагт 43 гишүүн хүрэлцэн ирснээр 56.6 хувийн ирцтэй эхэлж, “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооноос зарчмын зөрүүтэй 3 санал гаргаснаас хоёр нь хуулийн төсөлд тусгагдаагүй асуудлыг хөндсөн учраас санал хураалгах шаардлагагүй гэдгийг хуралдаан даргалагч мэдэгдээд үлдсэн нэг саналын томьёоллоор санал хураалт явуулахаар болов. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Дэмбэрэл, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ц.Даваасүрэн нарын гишүүд улсын нийт өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2015 онд одоо байгаа хэмжээнд нь буюу 58.3 хувь байхаар төсөлд тусгах нь зүйтэй гэсэн санал гаргасан нь Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй аж.
Ингээд Байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 45 нь буюу 91.8 хувь нь татгалзсан санал өгснөөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн "улсын нийт өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2015 онд 60.0 хувь" гэснийг “58.3 хувь” гэж өөрчлөхөөр болж хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт