Туялзуур сэлэмний энэ оны анхны тэмцээн буюу Монгол Хьюндай Автомотивийн нэрэмжит С зэрэглэлийн тэмцээн болж өндөрлөлөө.
Эрэгтэйчүүдийн төрөлд "Оргил Өөд" клубийн тамирчин Ц.Жигжидсүрэн түрүүлж, "Хангарьд" спорт клубийн тамирчин Б.Батхүү удаалав. “УБ Фенсинг” клубийн тамирчин болох Б.Батхүлэг, Э.Дөлгөөн нар гутгаар байрт шалгарлаа.
Эмэгтэйчүүдийн төрөлд “Хангарьд” клубийн тамирчин Б.Гэрэлмаа тэргүүлсэн бол Б.Цолмон (УБ Фенсинг клуб) шил дарав. Тамирчдын тулаан сонирхолтой болох тусам тэмцээн өрсөлдөөнтэй болж байлаа.
Багануур дүүргийн “Уурхайчин” клубийн тамирчин Ө.Хишигдэлгэр, Б.Амарзаяа нар өрсөлдөгчөө буулгаж, гуравдугаар байрын эзэн болсон юм.
Эхний тэмцээн ийн ширүүхэн болж өндөрлөсөн тул энэ сарын 24, 25-нд Багануур дүүрэгт зохиогдох Өсвөр, Залуучуудын УАШТ-д “сэлэмчид” амжилттай оролцохоор бэлтгэлээ шаргуу базааж эхэллээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт