ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Обама 233 жилийн түүхэнд төрсөн цор ганц ерөнхийлөгч

    Америкчууд түүхэн сонголт хийсэн нь хамгийн анхны Африк гаралтай хүн ерөнхийлөгчөөр сонгогдсон явдал байлаа. Обама ерөнхийлөгчийн суудалд томилогдохдоо 47 настай байв. Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө Сенатад Иллиной муж улсаас сонгогдон ажиллаж байжээ. Тэрбээр 2008 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас албан ёсоор нэр дэвшсэн юм. Ингэхдээ багц саналаар өрсөлдөгчөөсөө хавьгүй олон санал авч өмнө нь конгресст олон жил ажилласан туршлагатай улс төрч Жо Байденыг буулган авсан.

    1996–2004 онд 8 жилийн турш Ардчилсан намыг төлөөлсөн Обама улс төрийн карьераа 2004 онд Иллинойс мужийн сенатын гишүүнээр эхэлсэн байна. Мужийн сенатад Обама ардчилсан үзэлтэнтэй мөн бүгд найрамдахчуудтай ч хамтардаг байлаа. Энэ 2 намын төлөөлөгчид нь татварыг багасгаж ядуу гэр бүлийг дэмжих улс төрийн хөтөлбөр дээр хамтран ажилладаг байжээ.

    Обама сургуулийн өмнөх боловсролыг идэвхитэй дэмжигч байсан мөн мөрдөн байцаалтын байгууллагуудын хяналтыг хатуужуулах арга хэмжээг дэмжиж байжээ.

    Обама өөрийнхөө алдаа оноо, буруутай үйлдлээ бүгдийг нь ард түмэндээ хэлж нүглээ наминчилсан анхны ерөнхийлөгч. Энэ нь АНУ-ын ард иргэд түүнийг улам дэмжиж, итгэл хүлээлгэх шалтгаан болсон гэж үздэг. Тухайлбал бага байхдаа хүнд хэцүү үедээ марихуан сонирхож байсан талаараа өөрийн бичсэн зарим номдоо дурддаг бөгөөд тамхи татах зуршилтай гэдгээ ард түмнийхээ өмнө хэлж байсан юм.

    Ямартай ч дэлхийн шилдэг удирдагчдын тоонд зүй ёсоор багтдаг АНУ-ын анхны хар арьст ерөнхийлөгч Барак Обамаг цөмийн зэвсгийг хорогдуулах, сөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулах талаар гаргасан хүчин чармайлт, амжилтынх нь төлөө 2009 онд Энхтайвны салбар дахь Нобелийн шагнал өгсөн юм. Түүнчлэн АНУ-д эрүүл мэндийн шинэчилсэн хууль гаргаж ард иргэдээ даатгалд хамруулж байгаа нь үр өгөөжөө өгч байгаа төдийгүй Обамагийн санаачилсан цагаачлалын шинэ хууль нь дэлхий дахиныг баярлуулсан гэхэд болох биз ээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй