Монголын морин спорт, уяачдын холбооны VI их хурлаар баталж шинэчилсэн дүрмийн хүрээнд Ёс зүйн зөвлөлийг есөн хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгууллаа.Тус холбооны Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд ММСУХ-ны хүндэт тэргүүлэгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай, гавьяат хуульч Б.Цэрэнбалтав, Архангай аймгийн МСУХ-ны тэргүүн, Монгол Улсын Тод Манлай уяач Ц.Дуламсүрэн, Монгол Улсын Манлай уяач Б.Содномцог, Аймгийн алдарт уяач Ц.Энхбат, Я.Болдбаатар, Х.Бадамсүрэн, Ц.Баянжаргал, ажлын албаны дарга Ч.Сарангэрэл нар сонгогджээ.
Монгол улсын хууль тогтоомж, ММСУХ-ны дүрэм болон Монголын хурдан морины уралдааны дүрэм, уяаны дэг жаяг, ёс уламжлалыг зөрчин холбооны нэр хүнд, бодлого, үйл ажиллагаанд харш үйлдэл хийсэн гишүүнтэй хариуцлага ногдуулах асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий Ёс зүйн зөвлөл Монголын уяачдын ёс зүйн дүрэм, ёс зүйн зөвлөлийн ажиллах журам боловсруулан дараагийн хуралдаанд танилцуулан батлуулах аж.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт