МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-д эмчлүүлэхээр яваад жил гарны нүүр үзэж байна. Түүнийг эх орондоо хэзээ буцаж ирэх талаар олон нийт чих тавьж, Монголын улс төр дэх оролцоо нь хэрхэн өрнөх талаар таамаг, хүлээлт үүсээд байгаа. Н.Энхбаярыг удахгүй болох намынхаа их хуралд оролцож магадгүй, оролцуулахаар хөөцөлдөж байгаа гэж тус намын ЕНБД Г.Шийлэгдамба хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Гэвч өөр эх сурвалжийн хэлснээр Н.Энхбаяр дарга ойрын хугацаанд Монголд ирэх төлөвлөгөөгүй байгаа бололтой. Намынхаа хуралд оролцох саналд тэрээр татгалзсан хариу өгсөн байна.
Үүнээс гадна Оюутолгойн гэрээ байгуулах үеэр ҮАБЗ-ийн гурван гишүүн болох Д.Дэмбэрэл, С.Баяр, Н.Энхбаяр нарын баримталсан бодлого чиглэлийн талаар Wikileaks сайтад гарсан мэдээлэлд хариу өгөхөөр Н.Энхбаярыг Монголд ирнэ гэж сүүлийн үед хэвлэлээр гарах болсон. Тэгвэл энэ талаар намын ЕНБД Г.Шийлэгдамба: "Оюутолгойн гэрээнд Монголын талын хувийг 54-өөс дээш байх ёстой гэж Н.Энхбаяр дарга үзэж байсан ч Д.Дэмбэрэл, С.Баяр нар Айвенхоу Майнзын хүссэнээр шийдсэн талаар мэдээлэл Wikileaks-т гарсан шүү дээ. Ер нь Н.Энхбаяр даргаас олон хүн болгоомжилж байна. Болгоомжлол нь Оюутолгойн гэрээтэй холбоотой нарийн асуудал байгаа. Дарга тодорхой хугацааны дараа эх орондоо ирнэ" гэсэн хариу өгөв.
Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт