ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголын сийлбэрчдийн урласан “Цагийн урсгал”, “Хөхөө Намжил” бүтээл шалгарав

    БНХАУ-ын Харбин хотод энэ сарын 6-8-нд зохиогдсон олон улсын мөсөн сийлбэрчдийн  29 дахь удаагийн тэмцээнд Монголын уран сийлбэрчдээс Д. Мөнхтуул, Б.Отгонжаргал нар амжилттай оролцож, “Бөртө чоно”, “Гоо марал” бүтээлээрээ гуравдугаар байр эзэлсэн.

    Тус тэмцээний best skill ур чадвартай хэмээх шагналыг Д.Цэрэнбат, Х.Батбаатар нар “Аюулууд” бүтээлээрээ хүртсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тэд энэ сарын 10-14-нд болсон 12 орны 80 гаруй уран бүтээлч өрсөлдсөн цасан сийлбэрийн 20 дахь удаагийн тэмцээнд  үргэлжлүүлэн оролцжээ.

    Тэмцээнд Монголоос найман уран сийлбэрч хоёр баг болон оролцож, авьяас, ур чадвар,мэдрэмж, туршлагаа сорин  “Цагийн урсгал”, “Хөхөө Намжил” бүтээлээрээ гуравдугаар байрт шалгарч, тус бүр хүрэл медаль хүртсэн байна.

                                                                                                                                     Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй