ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Галт тэргээр ирсэн Ерөнхийлөгчийг маань Чехүүд ингэж угтжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чех улсад хийх албан ёсны айлчлалаа галт тэргээр морилон ирснээр эхлүүлсэн. Түүнийг галт тэрэгний буудал дээр Чех улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад хэргийн яам, Монгол Улсын ЭСЯ-ны төлөөлөл угтан авсан юм. Гэхдээ энэхүү угталтын үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээн авах албан ёсны арга хэмжээ биш гэдгийг онцолж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг угтан авах ёслолын арга хэмжээ Чех улсын Ерөнхийлөгчийн өргөөний гадна болсон юм. Энэ үеэр хүндэт харуул жагсаж, хоёр улсын төрийн дуулал эгшиглэсэн билээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч галт тэргээр Чехэд хүрэлцэн ирснийг доорх хоёр шалтгаанаар тайлбарлаж болно. Нэгдүгээрт Монгол Чехийн хооронд шууд нислэг байхгүй. Хоёрдугаарт тусгай үүргийн нислэгээр очвол маш их зардал гарах учраас төсвийн мөнгийг хэмнэсэн болов уу. Тэрээр УИХ-ын чуулган дээр үг хэлэхдээ “Дээрээсээ эхэлж хэмнэлт гаргая” хэмээн гишүүд, сайд нарт хандан уриалсан. Энэ уриалгаа өөрийн биеэр ийнхүү үлгэрлэн харуулж байна. Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүү хүнд байгаа энэ цаг үед Ерөнхийлөгчийн хийсэн үйлдэл нь зөв шийдэл гэлтэй. Бичлэг үзнэ үү.

     

     

    Жич: Чехийн сайт дахь энэ бичлэгийн дор 147 сэтгэгдэл байсан бөгөөд тэдний зарим нь Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдийнхээ татварын мөнгийг хэмнэж байгаа нь сайн хэрэг. Манай Ерөнхийлөгч, төр засгийн удирдлагууд үүнээс суралцах хэрэгтэй хэмээн жишсэн байлаа. Мөн 1984 онд онд Хойд Солонгосын Ерөнхийлөгч галт тэргээр аялан тус улсад ирж байсан тухай бичжээ.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй