Нигерийн хэт даврагч Боко Харам бүлэглэл өчигдөр Камерун улсын хилийн ойролцоо байдаг жижиг тосгонд халдан гурван хүний аминд хүрч, 80 гаруй хүнийг барьцаалсан байна.
Индонезид Бразил болон Нидерландын зургаан иргэнийг мансууруулах бодисны хэргээс болж цаазаар авчээ. Болсон явдалд ундууцан Бразил болон Нидерландын Засгийн газраас Индонези дэх Элчин сайдын яамаа буцаан татсан байна.
Украйны зүүн бүсийн нутаг Луганск, Донецк хотуудад эмх замбараагүй байдал ноёрхсон хэвээр байгаа ч энэ галыг хоёр өдөр зогсоохоор боллоо.
Нигер улсын нийслэл Ниамей хотод 300 гаруй хүн жагсаж зөнч Мохаммадыг элэглэсэн сэтгүүлийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Тэд дугуй шатааж, цагдаа нарын өөдөөс чулуу шидсэн байна.
Саудын Араб жихадаас хамгаалах хана босгож эхэллээ. Иракийн хил орчим Саудын Арабын засаг захиргаа хана босгохоор ажиллаж эхэлсэн бөгөөд 960 км урттай юм байна.
Парис хотод гарсан цуврал халдлагын дараа Европын ихэнх орнууд цэргийн тусгай ажиллагаа явуулж, аюулгүй байдлаа бэхжүүлсэн хэвээр байна.
Японы Сага мужийн хоёр шувуун фабрикт шувууны томуугийн вирус илэрсэн бөгөөд 73 мянган шувууны фермийн шувуудыг устгаж байна.
Терроризмын эсрэг хоёр хоногийн тусгай ажиллагаа явуулсны үр дүнд Пакистаны цагдаагийнхан 604 хүнийг барин саатуулжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт