МХБХ-ноос Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар С.Пүрэвсүх, U-23 насны улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Д.Батнасан, U-14 насны улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Д.Нанжидыг томиллоо.
Ирэх гуравдугаар сарын 12-17-нд 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод оролцох Монгол Улсын шигшээ багийг дасгалжуулах С.Пүрэвсүх нь 2008 оноос Үндэсний лигийн “Хоромхон” клубийн дасгалжуулагчаар ажиллаж, багаа Үндэсний лигийн аварга болгосон бол
U-23 насны улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдоод буй “Эрчим” клубийн ахлах дасгалжуулагч Д.Батнасан 2007 оноос “Эрчим” клубийн дасгалжуулагчаар ажиллаж багаа олон тэмцээний аварга болгож байв.
Тэгвэл ирэх гуравдугаар сарын 23-30-нд Хятад улсад зохион байгуулагдах тэмцээнд манай улсын шигшээ баг J хэсэгт Хятад, Лаос, Сингапур улсын шигшээ багтай тоглохоор болжээ. U-14 насны улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Хүчит Чулуут ДМЮ” клубийн ахлах дасгалжуулагч Д.Нанжид сонгогдон ажиллахаар болов.
Тэрбээр 2006 оноос өсвөр болон идэрчүүдийн багийн дасгалжуулагчаар амжилттай ажиллаж байгаа. Тус шигшээ баг нь ирэх дөрөвдүгээр сарын 17-30-нд Хятад улсын Бээжин хотод зохиогдох Азийн Хөлбөмбөгийн Холбооны 14 насны хөвгүүдийн фестивальд оролцох юм.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт