МХБХ-ны сонгуульт албан тушаалд нэр дэвшигчдийн материалыг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-нөөс энэ оны нэгдүгээр сарын 13 хүртэл хүлээж авсан. Тус холбооны Ерөнхийлөгчийн албан тушаалд гурван хүн, дэд ерөнхийлөгчийн албан тушаалд дөрвөн хүн, гүйцэтгэх хорооны эмэгтэй гишүүний албан тушаалд нэг хүн, гүйцэтгэх хорооны гишүүний албан тушаалд 20 хүн тус тус нэр дэвших хүсэлт гаргажээ.
Холбооны сонгуулийн журмын 11.1-р зүйлд заасны дагуу сонгуулийн хороо нэр дэвшихээр горилогчдын материалыг шалгаж дараах шийдвэрийг гаргасан байна. Шалгалтаар МХБХ-ны гүйцэтгэх хорооны гишүүнд нэр дэвшихээр горилж буй дөрвөн хүнийг холбооны дүрмийн 14.4 болон 33.2 заалтыг үндэслэн нэр дэвшигчийн шаардлага хангаагүй гэж үзжээ
Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчдийн урьдчилсан жагсаалт
-А.Ганбаатар: "Арвис клуб", Монгол Улсын Ерөнхийлөгчийн олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх
-Т.Лхагвадорж: "Хоромхон клуб", Вульф Петролеум ХК-ийн ТУЗ-ын дарга
-Б. Мэдрээ: "Сэлэнгэ Пресс клуб", Худалдаа хөгжлийн банкны захирал
Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчид
-Г.Ганхүү: "Дэрэн клуб", НИТХ-ын төлөөлөгч
-Б.Буман-Учрал: "УБ-ын унаганууд клуб", "Майнспек" ХХК-ийн захирал
-П.Болд: "Соёмбын барс клуб", ДЦС-5 төслийн удирдагч
-Д.Ганбат: "Хар алмаз клуб", МХБХ-ын нарийн бичгийн дарга
Гүйцэтгэх хорооны эмэгтэй гишүүний албан тушаалд нэр дэвшигчид
-Ж.Хишигжаргал: "Дэрэн клуб", Кайзен холбооны дэд ерөнхийлөгч
Гүйцэтгэх хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшигчид
-Б.Болдбаатар: "Эрчим клуб", МЭЗ ХХК-ийн тэргүүн дэд захирал
-М.Болд: "Сэлэнгэ Пресс клуб", Сэлэнгэ Пресс ХХК-ийн Ерөнхий захирал
-Б.Гансүх: "Хоромхон клуб", Хоромхон клубийн эзэн
-Ч.Мөнхбат: "ИНХ клуб", ИНХ клубийн ахлах дасгалжуулагч
-Б.Батсайхан: "Хараацай клуб" Нийслэлийн биеийн тамир спортын газрын мэргэжилтэн
-Л.Доржжав. "Солонго Халиун-Од клуб", МУИС, УБТС-д ахлах багш
-Ш.Жаргалсайхан: "Монголын тэмүүлэл клуб", МХБХ-ын гүйцэтгэх хорооны гишүүн, гүйцэтгэх захирал, техникийн захирал
-Г.Мөнхчулуун: "Дэрэн клуб", "Дэрэннаран" ХХК-ийн захирал
-Б.Түмэнбаяр: "Шинэ яармаг клуб", АТГ-ын САА албаны дарга
-Д.Тэрбаатар: "Сүхийн зөгийнүүд клуб", "Их талын дуулиан" ТББ-ын гүйцэтгэх захирал
-М.Батболд: "УБ-ын унаганууд", УИХ-ын тамгын газрын Гадаад харилцааны ахлах зөвлөх
-Д.Энхтүвшин: "Соёмбын барс клуб", Соёмбын барс клубийн ахлах дасгалжуулагч
-Б.Цэрэнжав: "Зүүн хараа бамбар клуб", "Баргын Богд" ХХК-ийн захирал
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт