ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Үндэсний супер лигийн тэмцээн Буянт-Ухаад болно

    Үндэсний супер лигийн тоглолтууд СТО-д Боксын УАШТ явагдаж байгаа тул Буянт-Ухаа Спортын Ордонд өнөөдөр болно. Эмэгтэй супер лигийн “ШУТИС Шаркс”-МУИС Бизнесийн сургуулийн “Ирвэсүүд” багийн тоглолт 16.00 цагт эхэлнэ. 18.00 цагаас өнгөрсөн улирлын Аварга СБЛ “Хасын Хүлэгүүд” баг шинэ улиралд тун хүчирхэг байгаа “Эрдэнэдрийлинг Ригс” багийн тоглолтоор үргэлжилнэ.

    Хоёрдугаар  тойрог эхэлснээр багууд плэйоффын байрлалын төлөөх тэмцэл жинхэнэ утгаараа эхэллээ. 2013 оны Үндэсний супер лигийн плэйоффын эхний шатанд таарч тоглож байсан “Ригс” болон “Хүлэгүүд”-ийн тоглолт хэн хэндээ хожил амар бэлэглэхгүй л болов уу. Хоёр дахь тоглолт лигийг тэргүүлж буй багуудыг ээлж дараалан буулган авч, багийн тоглолтыг үзүүлж буй “Хан талстын Ирвэсүүд” баг лигийг тааруухан эхлүүлсэн ч тоглолтоос тоглолтод сайжирсаар сүүлийн тоглолтууддаа дараалан хожлуудыг авч, долоон хожил дөрвөн хожигдолтойгоор лигт  II бичигдэж  ”Их Өргөө Аравтууд” баг тоглоно.

    “Аравтууд”-аас Мөнхтүвшин онцгой сайн улирлын тоглолтыг үзүүлж байгаа бол Ирвэсүүдээс Дорж-Арилд сүүлийн хоёр тоглолтод 20+ оноог авч багаа хожилд хүргэсэн.Нэг багт тоглож байсан эдгээр хоёр багийн залуус бие, биеийнийхээ тоглолтыг сайн мэднэ, үүнийхээ ч  хэрээр нэг нэгэндээ хожигдохыг тэвчиж чадахгүй, спортын хор шар буцалгасан тоглолт болох нь гарцаагүй.   

    Г Золзаяа

                                            

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй