
Нигерийн хэт даврагч Боко Харам бүлэглэл өчигдөр Камерун улсын хилийн ойролцоо байдаг жижиг тосгонд халдан гурван хүний аминд хүрч, 80 гаруй хүнийг барьцаалсан талаар Ройтерс агентлаг уламжилж байна. Барьцаалагдсан хүмүүсийн дотор 30 насанд хүрэгчид, 50 орчим 10-15 насны хүүхдүүд байгаа аж. Боко Харамын дайчид Камеруны Мабас тосгон руу өглөө эртлэн дайрсан бөгөөд чухам яах гэж 80 хүн барьцаалсан талаар таамаг одоогоор алга байна. Хэргийг холбогдох албаныхан шалгаж байгаа гэнэ. Боко Харамынхан урьдын адил барьцааны охидыг хил дамнуулан зарах магадлал тун өндөр байгаа учраас Камероны эрх баригчид энэ тал дээр бүх хүчээ дайчлан ажиллахаа мэдэгдэж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт