“Дакар Ралли 2015” уралдааны 13 дахь өдрийн гараа Аргентинд амжилттай болж, өндөрлөлөө. Тамирчид тэмцээний өдрүүдэд 9000 км зам туулж, хүнд шалгаруудыг давсан. Сүүлийн гараанд мотоцикль, куад, суудлын болон ачааны машины ангилалд 224 тамирчин хурд сорьж барианд оров.
Монголын тамирчид тэмцээнээ амжилттай дуусгаж, 431 дугаартай автомашинаар уралдаж буй ОУХМ Н.Лхамаагийн багийнхан уралдааны замаа амжилттай дуусгаж, нийлбэр дүнгээр 62-р байрт оржээ.
Мотоциклийн ангилалд 83 дугаартай уралдсан ОУХМ Д.Болдбаатар 35 байр эзэлж, нийлбэр дүнгээрээ 45, 117 дугаартай Ч.Анар 62-оор бариалж нийлбэр дүнгээр 78-д бичигдэв.
Д.Болдбаатар өмнөх жилийнхээ байрыг ахиулж, финиш хийсэн байна. Тэрбээр дэлхийн шилдгийн шилдэг 44 дахь тамирчин боллоо. Манай хоёр тамирчинтай мотоциклийн төрөлд уралдсан Марк Кома энэ удаагийн тэмцээнд дахин түрүүлж, тав дахь удаагаа тэргүүлэв.
Автомашины төрөлд “Сагсуу” хэмээх хочит Роби Гордон тэргүүллээ. Тэрбээр 2013-2014 онд дуусгаж чадаагүй уралдаанаа ийн амжилттай өндөрлүүлэв.
Ачааны машины төрөлд анх 63 тамирчин уралдсанаас тэмцээний явцад хасагдсаар 43 нь барианд орсон байна.
Тэмцээний нийлбэр дүнгээр ОХУ-ын алдарт нисдэг камаз бусдыгаа хошуулж нэг, хоёр, гуравдугаар байрт шалгарав. Уралдаанд түрүүлсэн ОХУ-ын Камаз багийг танилцуулъя.
507
MARDEEV (RUS)
BELYAEV (RUS)
SVISTUNOV (RUS)
502
NIKOLAEV (RUS)
YAKOVLEV (RUS)
AKHMADEEV (RUS)
500
KARGINOV (RUS)
MOKEEV (RUS)
LEONOV (RUS)
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт