ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Индра Ганди 7 настайдаа ч үндсэрхэг үзэлтэй байжээ

    Тэрээр 1917 оны 11 дүгээр сарын 19-нд Энэтхэгийн ерөнхий сайд Жавахарлал Неругийн цорын ганц охин болон мэндэлсэн аж. Түүний аав нь ч мөн адил улс эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэж ажил албаа сайн хашиж байжээ. Неругийн бичсэн “Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл” нэртэй гурван цуврал ном нь дэлхийд алдартайд тооцогддог төдийгүй ёстой л нүдэнд харагдаж, дэлхийг тойрон аялах мэт сайн бичсэн хэмээн дэлхий дахинд үнэлэгддэг.

    Индра багаасаа үндсэрхэг үзэлтэй гэр бүлд өссөн нь хожим эх орныхоо төлөө тэмцэх хүч, сэтгэлийг түүнд бат суулгах үндэс болсон байна. Тэр ч бүү хэл долоохон настай байхдаа бэлгэнд ирсэн Европ загвартай хувцасаа тэрээр шатааж байсан гэдэг. Индра багаасаа аавынхаа зөвлөх байсан Махатма Гандитай уулзаж, түүний сургаалийг сонсож өссөн байна. Индра Ганди Оскфордын их сургуулийг дүүргэсэн бөгөөд Англид суралцаж байх хугацаандаа сайн дураараа эмнэлэгт ажиллан бэртэж гэмтсэн хүмүүсийг сувилж, хүмүүнлэгийн ажил хийдэг байжээ.

    Индра Оксфордод сурч байх үедээ түүний анхны нөхөр болох Фироз Гандитай танилцсан байна. 1941 онд Энэтхэгтээ буцан ирээд үндэсний чөлөөлөх хөлөлгөөнд элсэн орж улс эх орноо харийнхнаас чөлөөлөх ажлаа эхэлжээ. Ингээд 1942-1943 онд Англичуудын эсрэг бослого гаргаснаас болж бүтэн жил шахам шоронд хоригджээ. Гэсэн ч тэрээр шоронгоос гарсныхаа дараа өөрийн аавтай нийлэн үндэсний хөдөлгөөнүүдээ үргэлжлүүлсээр байсан бөгөөд Энэтхэг улс 1947 оны 8 дугаар сарын 15-ны өдөр тусгаар тогтнолоо зарласан нь Индра болон түүний аав Жавахарлал Неругийн гавъяа гэгддэг.

    1950 оноос Индра аавынхаа хувийн туслахын ажлыг тун чадмаг гүйцэтгэж байх үедээ Индра хүү охин хоёроо төрүүлжээ. Ажлаа хийхийхээ хажуугаар Индра айлын эхнэр, ээжийнхээ үүргийг тун сайн гүйцэтгэж байв. 1961 онд Неру зүрхний шигдээсээр нас барсны дараа Индра өөрийгөө ухаалаг улс төрч гэдгээ харуулах нэг алхам хийсэн нь аавынхаа туслахыг Шастриг дэмжин ерөнхий сайд болгосон явдал байлаа. Гэсэн ч удалгүй Шастри амь үрэгдэж, араас нь түүний нөхөр нас барсан нь Индрагийн хувьд хүндхэн жилүүд байсан аж. Ингээд Индра 1966 оны 1 дүгээр сарын 19-нд Энэтхэгийн хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайдаар сонгджээ.

    Тэрээр Энэтхэгийн түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхий сайд байсан төдийгүй, ерөнхий сайдын албыг хамгийн удаан хашсан улс төрч юм. Энэтхэгийн тусгаар тогтнол Пакистанаас гадна БНХАУ-д таалагдаагүй бөгөөд энэ үеэс эхлэн Хятадын зүгээс Энэтхэгт дарамт үзүүлж эхлэв. Яг энэ үед Ганди зоригтой, тэвчээртэй, ухаантай байж Энэтхэгийн цөмийн хөтөлбөр, цөмийн зэвсгийн туршилтыг хийж эхэлсэн нь тус улсыг хөл дээр нь босгосон байна.     

    Байнгын үндэстэн хоорондын мөргөлдөөн Пакистантай хийх улс хоорондын тэмцэл гээд л асуудал ундарч, байдал хүндэрсээр байхад ч Ганди сөхрөөгүй бөхийгөөгүй юм. Тэрээр эмэгтэй хүний хурц ухаанаараа бүхнийг удирдаж, дайчин байдлаа алдалгүй өмнөө бүхнийг сөхрүүлж байв. Тэрээр эмэгтэй хүний нинжин сэтгэл, ухаалаг байдал зөөлөн чанаруудыг бүгдийг өөртөө шингээсэн хүн чанар, хүнлэг байдлын жишээ, Энэтхэгчүүдийн зүрх байжээ. Тэрээр 1984 онд өөрийнхөө гэрийн цэцэрлэгт буудуулан нас барсан билээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй