ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өвөрмонголын барилдаанд манай бөх түрүүлж 500 гр алтаар байлуулав

    ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт Бурхан группийн нэрэмжит бөхийн барилдаан энэ сарын 17-нд анх удаа зохион байгуулагдаж өндөрлөлөө. Улсдаа барилдаанаараа шалгарсан шилдэг найман бөхтэй Монголын Улсын цолтой найман бөх хүч үзсэн юм.

    Барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэлээ. Бурхан группийн нэрэмжит бөхийн барилдаанд зодоглохоор түрүүлсэн бөхийн бай шагнал болох 500 гр алтан гулдмайг Ч.Санжаадамба ийн хүртэж бөх сонирхогчдыг баярлуулав.

    Өмнө нь тэрбээр БНХАУ-ын ӨМӨЗО-д зохиогдсон “Хасар “барилдаанд түрүүлж, Q7 автомашинаар шагнуулж байсан билээ. Мөн Монгол туургатны наадмын барилдаанд дөрвөн удаа түрүүлж,  Монгол үндэсний  бөхийг Геннисийн номонд бүртгүүлэх 6002 бөхийн барилдааны түрүүг  хүртэж,  их, бага наадамд 390 гаруй удаа түрүүлээд буй. Тус наадмыг зохион байгуулагчдын зүгээс барилдаанд оролцсон бөхчүүдэд тус бүрт 5000 юаний үнэтэй алтан зоос бэлэглэжээ.

                                                                                                                               Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй