Швейцарь улсын Лозанн хот дахь Олимпийн музейд эмэгтэй чөлөөт бөхийг дэлхий даяар урагшлуулан хөгжүүлэх “Супер 8” арга хэмжээний нээлтийн ёслол боллоо.Хоёр сарын хугацаатай үргэлжлэх “Super 8” арга хэмжээний элчээр АНУ-ын бөх, 2012 оны ДАШТ-ий мөнгөн медальт Хэлэн Марулис, Колумбийн бөхийн холбооны ерөнхийлөгч Фанни Эчеверри, Итали улсын иргэн, олон улсын шүүгч Эдит Доша, канад улсын иргэн, ДБНХ-ны Товчооны гишүүн, 2004 оны олимпийн аварга Кэрол Хвин, ОХУ-ын бөх, олимпийн аварга Н.Воробьева, Сенегал улсын бөх Изабелла Самбу, Шведийн бөх, 2012 оны дэлхийн аварга София Матссон, японы бөх, олимпийн гурван удаагийн аварга Саори Йошида нар сонгогдсон байна.
Элч нар нь тус тусын эх оронд болох, эмэгтэйчүүдийг спортод татан оролцуулах янз бүрийн арга хэмжээнд тухайлбал эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээн зохиох, хамтарсан цугларалт бэлтгэл сургуулилт хийх, сурталчилгааны арга хэмжээнд оролцох зэрэг олон арга хэмжээнд оролцох юм.
“Супер 8” арга хэмжээний нээлтийн ёслолд ОУОХ-ны Тамирчдийн зөвлөлийн дарга Клаудиа Бокель, ОУОХ-ны Гадаадын хамтын ажиллагаа, хөгжлийн газрын дарга Линдсей Гласско, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ненад Лалович, ДБНХ-ны Тамирчдын зөвлөлийн дарга Кэрол Хьюн нар оролцсон байна.
“Super 8” арга хэмжээний хаалтыг ирэх гуравдугаар сарын 8-ны өдөр ОХУ-ын Санкт-Петербург хотод болох эмэгтэйчүүдийн багуудын Дэлхийн цомын төлөө тэмцээний үеэр хийхээр төлөвлөжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт