Тайландын эрх баригчид 3 дахь хүйсийг тун удахгүй Үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрөх бололтой. Трансжендер хүмүүсийг Тайландад хамгийн их хүлээн зөвшөөрдөг ч зарим нэг өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагатай байгаа аж.
Хэдийгээр трансжендерүүдийг хүлээн зөвшөөрч тэд айх аюулгүй амьдардаг ч ажилд орох, тухайн байгууллагадаа хүлээн зөвшөөрөгдөж удаан ажиллахад хүндрэл гардаг аж. Мөн албан ёсны бичиг баримт дээр тэдний хүйсийн талаарх мэдээлэл байнга зөрдөг байна. “Трансжендер хүмүүсийн хувьд одоог хүртэл хүйсийн нэршлээ солиулж чадахгүй л явна. Намайг одоо ч ноён Кат гэж албан ёсны бичиг баримтууд дээр нэрлэдэг” хэмээн хүйсээ солиулсан нэгэн эмэгтэй хэлэв.

“Хүйсээ өөрчлөх, амьдралын ямар замыг сонгох нь хүний өөрийн эрх ”хэмээн Үндсэн хууль өөрчлөх хорооны гишүүн Камнүүн Ситисамарн онцолсон ба харин Тайланд ижил хүстний гэрлэлтийг хуулиар баталгаажуулах бодолгүй байгаагаа дурджээ
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт