ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийн торгууд түмэн нэгдэж Монголд чуулна

    Дэлхийн торгууд түмний их наадам ирэх есдүгээр сарын 15-нд Ховд аймгийн Булган суманд болох нь. Торгууд өв соёлын холбоо, “Чингис хаан” дээд сургууль, “Торгууд нутаг” клуб энэ наадмыг санаачлан, зохион байгуулахаар зэхэж буй.

    АНУ, БНХАУ, Тайвань, Франц, ОХУ-ын Халимагт амьдардаг торгууд ястнууд уг наадамд оролцох гэнэ. Наадмын үеэр үзэсгэлэн, худалдаа гаргаж, торгууд түмний язгуур соёл, урлаг, наадам зэрэг судалгаа шинжилгээний салбар хуралдаан зохион байгуулж, 20 гаруй илтгэл хэлэлцүүлах аж. Үүнд зориулж, эрдэм шинжилгээний ном хэвлүүлэх юм.

    Номын ерөнхий редактораар “Чингис хаан” дээд сургуулийн захирал, доктор профессор Х.Лхагвасүрэн, торгууд судлаач зохиолч Ж.Буяндалай нар ажиллахаар болсон байна.

                                                                                                                          Г.Золзаяа

                                                                                                                                      

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй