Эрүүл мэнд спортын дэд сайд Т.Болдбаатар Спортын Төв Ордонг шинэчлэн барих санамж бичигт гарын үсэг зуржээ.
1985 онд БНХАУ-ын тусламжаар баригдсан энэ ордонд жилдээ улсын болон олон улс, тив, дэлхийн 140 гаруй тэмцээн зохион байгуулагддаг аж. Ордонг ашиглах боломжгүй гэх дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараа гаргасан ч Үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулилтаа базаадаг гол газар тул өнөөг хүртэл ашигласаар байгаа.
“Буянт ухаа” спортын ордонг барьсан БНХАУ-ын өмчит “Шанхай констракшн” компаниар бариулахаар ийн санамж бичигт талууд гарын үсэг өнөөдөр зурав.
Шинэчлэн баригдах Спортын ордон нь 50 метр усан бассейн, 2500 хүний суудалтай спорт, урлагийн төв заал, 1000 хүний суудалтай туслах заал, Үндэсний шигшээ баг болон өсвөрийн тамирчдын бэлтгэл, дасгалжуулалт хийх зориулалт бүхий бэлтгэлийн 30 гаруй заал, тамирчдад үйлчилгээ үзүүлэх спортын эмнэлэг, бэлтгэл, сургуулилтад хяналт тавих лаборатори, спортын сургууль, албаны тасалгаа, зочид буудал бүхий цогцолбор байхаар төлөвлөжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт