ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Боко харам Нигерийн нэг хотыг газрын хөрснөөс арчжээ

    Эмнэсти интернэшнл өчигдөр гаргасан сансрын зургаараа Боко Харам бүлэглэлийн алан хядагчид хэчнээн их сүйдэлж бусниулсныг, хэчнээн хүнийг орон гэргүй болгосныг харууллаа. Зурагт 2 хотыг тус бүлэглэл хэрхэн сүйдэлж буйг харуулсан бөгөөд нэг хот нь бүр газрын хөрснөөс арчигдсан гэж хэлж болно хэмээн  Эмнэсти  интернэшнлийн Нигер дэх шинжээч Daniel Eyre хэлэв. Тус байгууллагаас Боко Хармын бүх халдлагыг хамруулан судалгаа явуулжээ.  Тэд санаатайгаар  халдага зохион байгуулж нутгийн иргэд, эмнэлэг, сургууль цэцэрлэг гээд бүгдийг сүйтгэсэн гэж тэрээр нэмж өгүүлэв.

    Алан хядагчдын халдлагаас болж Нигерийн олон  мянган хүн орон гэрээ орхин нүүж буй. Тухайлбал,  30 мянган хүн Баагаа хотоос дүрвэж, Майдугури хотод 20 мянган оршин суугч очиж, 10 мянган хүн Монгуно хотыг  зорьсон  байна.

    Нигерийн Засгийн газар Боко Харамын халдлагуудаас болж олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэлд өртөөд  буй. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх Goodluck Jonathan энэ асуудлыг  шийднэ гэсэн хүлээлт байгаа ажээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй