ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Cайн ноён хан Т.Намнансүрэнгийн музейг төрсөн нутагт нь нээжээ

    Өвөрхангай аймгийн Уянга суманд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхт 103 жилийн ойн хүрээнд Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн амьдрал, үйл хэрэг болоод улсынхаа тусгаар тогтнол, хөгжил дэвшилд оруулсан түүхэн гавьяаг харуулсан музейг байгуулжээ. Музейн нээлтийг Арвайхээр суманд энэ сарын 14-нд зохион байгуулахад аймгийн удирдлагуудаас гадна Монголын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс Түүхийн ухааны докторууд хүрэлцэн ирж оролцжээ.

    Халхын Сайн ноён хан Т.Намнансүрэн нь 1912 оны наймдугаар сард Ерөнхий сайдын албанд томилогдож, 1913 оны 10 сарын 18-аас 1914 оны 1 сарын 29 хүртэлх хугацаанд Оросын Эзэнт Хаант Улсад айлчилсан байна.

    Айлчлал нь 1913 онд Оросууд Бээжин хотод Хятадтай Монголын тусгаар тогтнолын талаар хийсэн нууц гэрээг хүчингүй болгох, эдийн засгийн болоод зэр зэвсгийн тусламж авах, Монгол Улсаас Оросын Эзэнт улсад Бүрэн эрхт элчин сайдаар суух гэсэн гурван зорилготой байсан аж. Энэ үед Сайн ноён хан 35 настай байжээ.

                     Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн Оросод хийсэн айлчлал

    Оросын Төрийн Думд хүндэт зочноор уригдаж, Эрмитажид айлчилсан Монгол төрийн анхны зүтгэлтэн болсон түүний айлчлалыг дэлхий нийтээр анхааралтай ажиглаж, 30 гаруй сонин хэвлэлд  бичиж байсан гэдэг.  Түүний Оросын эзэнт улсад хийсэн төрийн айлчлалын үеийн түүхэн гэрэл зурагнууд болоод дүрс бичлэгийг уг музейд хүндэтгэлтэйгээр байрлуулсан байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй