ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Архангай хамгийн олон малтай аймгаар тодров

    Мал тооллогын 2014 оны эцсийн дүнгээр манай улсын нийт малын тоо 52,0 саяд  хүрч, өмнөх оныхтой харьцуулахад 6.8 сая буюу 15.1 хувиар өссөн байна. Малын тоог 5 төрлөөр нь авч үзвэл адуу 2 995 754, үхэр 3 413 851, тэмээ 349 299, хонь 23 214 783, ямаа 22 008 896 байна. Хамгийн олон малтай аймгаар 4 сая 292 мянга 768 мал тоолуулсан Архангай тэргүүлсэн байна.

    Мал тооллогыг жил бүрийн эцэст малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссаны дараа зохион байгуулж, дүнг нэгтгэн боловсруулдаг. Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын мэдээллийг боловсруулахад  2012 оноос  онлайн систем нэвтрүүлснээр тооллогын үр дүнг богино хугацаанд гаргадаг болжээ.

    Мөн нийт малчин өрхийн  88.7 хувь нь буюу 132 823 өрх цахилгааны эх үүсвэртэй, 76.7 хувь нь буюу 114 887 өрх телевизортой, 40.2 хувь нь буюу 60 209 өрх автомашинтай, 50.9 хувь нь буюу 76 234 өрх мотоциклтой гэсэн дүн гарчээ. 

    Эх сурвалж ҮСХ
     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй