ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Инчён 2014” 9 сарын 26-ны үйл явдлууд

    Инчён 2014 наадмын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд өнөөдөр манай улсын тамирчид Хятадын багтай тоглож 68:117 оноогоор хожигдол хүлээлээ. Гэсэн ч ирэх амралтын өдрүүдэд манай тамирчид Иран болон Японы багтай өрсөлдөнө. Маргааш 13:00 цагаас Ирантай тоглоно. 

    Инчён 2017 наадмын ширээний теннисний төрөлд эх орноо төлөөлөн оролцож байгаа ОУХМ М.Бадрах өнөөдөр Солонгосын тамирчинд хожигдсоноор тэмцээнээ дуусгаж байна. 

    Бадминтоны эмэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Өнөөдрийн байдлаар Индонезийн тамирчин Балатрикс Монупати, Хятадын тамирчин Ли Шүэ Ру нар тэргүүлж байна. 

    Триатлоны төрөлд Японы тамирчин Юүйчи Хосода алтан медаль хүртлээ. 

    Сонгомол  морины саадтай харайлтын төрөлд Өмнөд Солонгосын баг тамирчид багаараа алтан медаль хүртлээ. 

    Урт бууны 10 метрийн дасгалд БНХАУ-ын тамирчин Ли Шүэ Ян алтан медаль хүртлээ. 

    Инчён 2014 наадмын уран гимнастикийн эмэгтэйчүүдийн төрөл өнөөдөр өндөрлөнө. 

    Хийн бууны төрөлд Хятадын тамирчид багаараа тэргүүлж алтан медаль хүртлээ. 

     

     

     

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй