ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хулгайлагдсан хүү 24 жилийн дараа төрсөн гэр бүлээ олжээ

    Хулгайлагдсан хүү 24 жилийн дараа гэр бүлдээ эргэн иржээ. Тодруулбал, 1991 онд  Хятадын Сичуаньд 4 настай Сун  Бин ногооны захаас хулгайлагдсан аж. Мягмар гарагт Сун Бин 60 настай аав Сун Юхон  болон өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй дүүтэйгээ уулзсан байна. Хүүгийн аав ээж тухайн  үедээ хүүгээ олохын тулд  бүхий  л аргаа хэрэглэсэн  бөгөөд ээж нь ойролцоох хэд хэдэн хотуудаар хүртэл явж хайж байжээ. Харамсалтай нь ээж нь хулгайландсан  хүүгээ олсон сайхан мөчийг үзэж чадаагүй бөгөөд 2011 онд хавдраар өөд болсон аж.

    “Хүүгээ олох нь миний эхнэрийн амьдралынх нь туйлын зорилго байсан. Хүүтэйгээ эргэн уулзсан минь хэдий сайхан хэрэг ч гэлээ, ийм зүйл бидэнд тохиолдсон нь үргэлж шаналгасаар ирсэн” хэмээн хүүгийн аав Юхон  хэлжээ. Сун Бин өөрийгөө өргөмөл  гэдгийг  мэддэг  байсан ч төрсөн ээж аав нь хэн болох, хаана төрснөө тэднээс асууж сонирхдоггүй байжээ. Гэвч тэрээр том болох тусам төрсөн ээж ааваа олох хүсэлтэй болж орон нутгийнхаа цагдаад 2014 оны 10  сард  ДНК-ийн шинжилгээгээ өгсөн  байна. Удалгүй хүүхдээ хулгайлуулсан гэр бүлийн мэдээлэл дундаас шинжилгээний дүн  тохирсон гэр бүл байгаа  талаар цагдаагийнхан хариу өгчээ.

    Хүүгийн аав хууль  бус зүйлийг өөгшүүлсэн өргөж авсан  аав ээжид бид  их  гомдолтой байгаа ч хүүг минь эргэн гэр бүлтэй нь үлдээвэл хэл ам хийхгүй орхино гэж хэлжээ.

    Хятадад хүүхдийн наймаа газар  авсан  бөгөөд цагдаа нар  саяхан 37 нярайг тус бүрийг нь 13 мянган доллараар  худалдах гэж байхад нь хэрэгтнийг саатуулсан  байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй