ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Алтан гулдмайгаар байлах барилдаан Шилийн гол аймагт болно

    ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт Бурхан группийн нэрэмжит бөхийн барилдааныг энэ сарын 17-нд зохион байгуулахаар болжээ.

    Энэ үеэр улсдаа барилдаанаараа шалгарсан шилдэг найман бөхтэй Монгол Улсын улсын цолтой найман бөх хүч үзэх гэнэ.

    Барилдаанд түрүүлсэн бөхийн бай шагнал 500 гр алтан гулдмай байх аж.

    "Бурхан группийн нэрэмжит Хасар бөхийн тэмцээн" барилдаанд зодоглохоор улсын заан Ч.Санжаадамба, Б.Соронзонболд, М.Өсөхбаяр, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Э.Энхбат, Ч.Баянмөнх, Б.Амарзаяа, Б.Сугаржаргал нар өчигдөр эх орноосоо мордлоо.

                                                                                                                                       Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй