Дакар раллигийн 11 дэх өдрийн тэмцээнд 224 тамирчин гараанаас гарч, мотоцикль, куад ангиллынхан 523, автомашин, ачааны машины ангиллынхан 520 км зам туулан Аргентиныг чиглэн уралдав.
Уралдааны замд мотоциклийн ангилалд уралдсан найман тамирчин тэмцээнээ дуусгаж амжилгүй хасагджээ. Энэ уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Монголын баг, тамирчид амжилттай уралдаж барианд орсон байна.
83 дугаартай ОУХМ Д.Болдбаатар 40, 117 дугаартай Ч.Анар 78, Т2 ангилалд өрсөлдөж буй Н.Лхамаа ахлагчтай Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж нарын баг 60-р байрт орлоо.
Дашрамд дуулгахад энэ өдрийн уралдаанд алдарт тамирчин Joan Barreda дахин тэргүүлж, түүний ардхан талд Paulo Conçalves шил дарав.
Гутгаар байрт Ivan Jakes шалгарчээ.
Одоогийн байдлаар Joan Barreda нийлбэр оноогоороо 15-д бичигдэж буй. Энэ жил Дакарт анх удаа уралдаж өндөр амжилт үзүүлж явсан 325 дугаартай Yazeed Alrajhi-гийн V8 4.6 литрийн хөдөлгүүртэй Тоёота Хайлакс мотоцикльд яндангийн гэмтэл гарч тэмцээнээс хасагдав.
Тэрбээр нийлбэр дүнгээрээ долоон үеийн туршид III байрт шалгараад байсан билээ. Дакарт жил дараалан хурд соривол тэрбээр домогт Нассер Аль-Аттияхыг буулгаж мэдэх л юм.
Дакар раллигийн домогт тамирчин Нассер Аль-Аттиях
Одоо тэмцээн өндөрлөхөд хоёрхон гараа үлдлээ. Уралдаан ид өрсөлдөөнтэй өрнөж буй энэ үеэр Дакарын тамирчдын тухай мэдээллийг олонд шуурхай хүргэж буй Cardoctormn-ийнхэн Монгол тамирчдаа дэмжих уралдаан спорт сонирхогчдын дунд зарлаж, гурван азтанг 8486 сэтгэгдэл дундаас программын туслалцаатай санамсаргүй байдлаар сонгон шалгаруулжээ.
Тэмцээндээ идэвхтэй оролцсон азтанууд Доктор авто сүлжээ дэлгүүрээс 100.000 төгрөгт бараа, үйлчилгээ авах эрхтэй болсон юм.
Г. Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт