Хятад улс нь Хойд Солонгостой хуурай газраар 500 орчим км-ээр хиллэдэг. Энэхүү хилийн зурвас дагуу Түмэн гол урсдаг бөгөөд Хойд Солонгосоос гуравагч улсууд руу зугтагсдын ганц гарц нь болдог байжээ. Харамсалтай нь хэд хоногийн өмнө Хойд Солонгосын хилийн харуулууд хятадын хоёр энгийн иргэнийг буудан хөнөөснөөс үүдэн хоёр улсын харилцаа хөрөхөд хүрээд байна. Энэ явдлаас шалтгаалж хилээ хамгаалах зорилгоор иргэний журамт цэргүүдээр хүч нэмэгдүүлж буйгаа Хятадын Батлан Хамгаалах Яам мэдэгдэв.
Ингэснээр хилийн ойролцоо амьдардаг тосгодын 10 хөрш айл нийлж цагдаагийн эргүүл байгуулж хилийн аюулгүй байдалд хяналт тавьж 24 цагийн турш видео бичлэг хийх юм байна.
Өнгөрсөн сард Хятадын хилийн ойролцоо байх Хелонг хэмээх хотод Хойд Солонгосын цэргүүд дээрэм хийж энэ үеэр дөрвөн хүний амь үрэгдсэн тухай мэдээлэл долоо хоногийн өмнө Хятадын сонинд нийтлэгдсэн ажээ. Үүнийг Хойд Солонгосчууд одоог хүртэл үгүйсгэсээр байгаа юм.
Ямартаа ч Хойд Солонгосын улс төр, эдийн засгийн ганц холбоотон гэгдэх Хятад, Хойд Солонгос хоёрын харилцаа хил дээр өрнөсөн үйл явдлаас болж маш ноцтой байдалд хүрээд байна.
Ж.Ангараг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт