Швейцарь улсын Лозанн хотод ОУОХ-ны Тамирчдын зөвлөлийн дарга Клаудиа Бокель,
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ненад Лалович нар сонгомол барилдаан,
эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн дэлхийн цомын төлөө тэмцээний сугалааг өчигдөр явуулжээ.
Сугалааны дүн
Эрэгтэйчүүдийн чөлөөт бөх
АНУ-ын Лос-Анжелос хотод ирэх дөрөвдүгээр сарын 11-12-нд болно
“А хэсэг ОХУ, Куба, АНУ, Монгол
“Б” хэсэг Иран, Беларусь, Азербайжан, Турк
Эмэгтэйчүүдийн чөлөөт бөх
ОХУ-ын Санкт-Петербург хот, ирэх гуравдугаар сарын 7-8-нд болно
“А” хэсэг Япон, Польш, АНУ, Азербайжан
“Б” хэсэг ОХУ, Украин, Монгол, Швед
Монголын эрэгтэйчүүдийн баг өнгөрсөн жил Узбекстан улсын Ташкент хотод болсон ДАШТ-нд VI, эмэгтэйчүүдийн баг мөн VI байр эзлэн, Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцох эрх авсан. Манай эрэгтэйчүүдийн баг Дэлхийн цомын төлөө тэмцээнд долоо, эмэгтэйчүүдийн баг зургаа дахь удаагаа оролцох юм.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт