АНУ-ын Филадельфи хот дахь “Эрх чөлөө” хэмээх нэртэй такси үйлчилгээний компанид Омар Майга хэмээх эр жолоочоор ажилладаг. Америкт зул сар болох гээд хөл хөдөлгөөн ихтэй байсан тул тэрээр харих завгүй л ажиллаж байв. Тэр өдрийн орой жирийн нэг зорчигч түүний таксинд суугаад холгүйхэн газар хүргэж өгөхийг хүсэхэд Майга хоёр хормын дотор очих ёстой газар нь аваачжээ. Зам зуур тэд ойр зуур юм ярьж Омар Майга “Зул сар болтол ачаалал ихтэй, амрах завгүй ажилладаг” тухайгаа хэлжээ.
Таксины тооцоо 4.31 доллар болсныг хэлэхэд нөгөөх эрхэм төлбөрөө цахим картаар хийсэн байна. Омар Майга карт уншдаг машинаас гарч ирсэн төлбөрийн баримтыг хараад ихэд сандарч “Эрхэмээ энд алдаа гарсан бололтой. Та 1.000 доллар төлчихсөн байна” гэхэд үйлчлүүлэгч “Би юу хийснээ мэдэж байна. Танд үүнийг би бэлэглэхийг хүссэн юм” гэж хэлээд таксинаас буужээ.
Энэ явдлын тухай тэрээр өөрийн ажилладаг такси компанийн эзэн Эверетт Абитолд дуулгахад “Тэр хүн чамайг шагнахыг л хүссэн байна. Энэ мөнгө чинийх” хэмээн 1.000 долларыг түүнд өгчээ. Такси компанийн эзэн Agence France-Presse /AFP/ агентлагт “2011 онд компани байгуулагдсан цагаас эхлэн Омар Майга ажиллаж байгаа. Тэр залуу бол нөхөрсөг, маш сайн жолооч. Нэрийг нь үл мэдэх тэр эрхэмд би талархаж байна” хэмээн ярьсан байна.
Ж.Ангараг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт