ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2014 онд 50.917 согтуу жолоочийг илрүүлж, осол 76.5 хувиар өсчээ

    УИХ дахь эмэгтэй гишүүд өнөөдөр төрийн ордонд “Согтуу жолооч-Хүүхдийн амь нас” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын цагдаа Замын цагдаагийн газар, Монгол Улсын тээврийн прокурорын газар, Хууль сахиулах их сургууль, Хууль зүйн яам, Замын цагдаагийн газар, Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нийгэмлэг зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгч, хуулийн төсөлд тусгах саналуудаа хэллээ.

    Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлсэн үгэндээ “Жил ирэх тусам авто тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, энэ хэмжээгээр зам тээврийн осол гарсаар байна. 2014 онд нийслэлийн хэмжээнд 26.678 осол бүртгэгдсэн нь өнгөрсөн оноос 76.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Согтуугаар авто машин жолоодсон жолоочийг илэрүүлсэн зөрчил 50.917 болж өнгөрсөн оноос даруй 21 хувь өссөн байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн мэдээ юм. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үед хүлээлгэх хариуцлага маш хөнгөн байгаагаас иргэд хариуцлагаас айхгүй байна. Нэг жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж байгаа боловч эрхээ хасуулсан иргэд үргэлжлүүлэн тээврийн хэрэгслээ жолоодсоор байгаа нь нууц биш юм” гэлээ. Мөн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Д.Сарангэрэл, Ц.Оюунгэрэл, Г.Уянга, З.Баянсэлэнгэ, С.Одонтуяа нарын гишүүд оролцож саналаа хэлсэн юм.

    Б.Номин

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй