
АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо “Wolf of Wall Street” киноны нэгэн гол дүрийн эзэн болох “Med-Care Diabetic & Medical Supplies” компанийн ерөнхий захирал Дэнни Поруш /Danny Porush/-ын албан өрөөнд нэгжлэг хийлээ. 1990-ээд оны эхээр Жордан Белфорд /Jordan Belfort/ хэмээх эр “Stratton Oakmont” хэмээх компанийг байгуулж Америкийн санхүүгийн зах зээлд амжилттай ажиллаж байсан ч залилан, луйврын хэргээс үүдэн 1995 онд компани нь дампуурч өөрөө шоронгийн хаалга татсан билээ. Тухайн үед түүний гол хамтрагч, туслах нь Дэнни Поруш байсан юм. Тэрээр мөн шүүхээс дөрвөн жилийн ял авсан бөгөөд шоронгоос суллагдсаныхаа дараа хэсэг зуур ачааны тэрэгний жолоочоор ажилласан гэдэг.


2004 онд тэрээр эмнэлгийн тоног төхөөрөмжийн сэлбэг, засвар үйлчилгээ үзүүлдэг 200-гаад ажилтантай “Med-Care Diabetic & Medical Supplies” компанийг үүсгэн байгуулсан түүхтэй. 2013 онд алдарт найруулагч Мартин Скорсезе Жордан Белфордын бодит түүхээс сэдэвлэн “Wolf of Wall Street” хэмээх уран сайхны киног бүтээхэд Дэнни Порушийн дүрд Холливүдийн хошин шогийн нэрт жүжигчин Жона Хилл /Jonah Hill/ тоглосон байдаг. Уг кино бүтээгдэхэд “Med-Care Diabetic & Medical Supplies” компанийн зүгээс туслалцаа, дэмжлэг үзүүлж байсан юм.
Холбооны Мөрдөх Товчоо “Med-Care Diabetic & Medical Supplies” компанийг залилан, луйврын хэрэгт хамаатай байж магадгүй хэмээн ийнхүү нэгжлэг хийж санхүүгийн баримт, компьютерийг нь битүүмжлэн, хурааж шалгаж байгаа ажээ. Гэрчүүдийн хэлж буйгаар тус компанийн оффисоос хэдэн арван хайрцаг баримтыг Мөрдөх товчооны мөрдөгчид зөөсөн байна.




Данни Поруш /одоо үе/ Эхнэр Лиза нь
Ж.Ангараг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт