Хятад улсын 2 иргэнийг 4 залуу шунахайн сэдэлтээр амь насыг нь бүрэлгэсэн хэргийг цагдаагийнхан шуурхай илрүүлсэн. Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулж БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ ны зөвлөх Гу Шиньчяо Монголын ГХЯ-ны Консулын газрын дарга болон ЦЕГ ын гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга нартай уржигдар уулзсан байна. Энэ үеэр манай тал гэмт хэрэг үйлдсэн дөрвөн хүний ард ямар нэг байгууллага байхгүйг анх шатанд тогтоосон тухай хэлээд Монголын тал хуулийн дагуу гэмт хэрэгтнийг чанга шийтгэнэ гэдгээ илэрхийлсэн аж.
Мөн энэ хэргийн талаар БНХАУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргасан гэх мэдээлэл гарах болов. Тодруулбал, хэргийн талаарх цахим хуудсан дээрх мэдээллүүдэд хятад иргэдийн эсрэг сэтгэгдэл давамгайлж буйд тэд эмзэглэсэн бололтой. БНХАУ бол Монголын гадаадын хөрөнгө оруулалтын тал хувийг эзэлдэг улс. Хоёр улсын иргэдийн хамтран байгуулсан олон байгууллага бий. Ийм үед манай улсын иргэд амиа алдсан байхад доромжилсон байр суурьтай монголчууд олон байгаад анхаарлаа хандуулна уу гэсэн утгатай мэдэгдлийг тэд холбогдох албаныхан руу явуулсан гэх мэдээлэл цацагдсан юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт