Дакарт уралдаж буй тамирчдын арын алба нүсэр бүрэлдэхүүнтэй явдаг. Арын албаны багийг менежер нь удирдаж, тамирчны уралдаж буй техникийн засвар үйлчилгээг механик нь хариуцан засвар хийнэ.Мотоциклийн ангиллын тамирчны арын албанд мотор, эд анги, дугуй, цахилгаан дээр тус бүр нэг нэг чадвартай, техникийн мэдлэг өндөртэй механик ажилладаг байна. Тамирчид эмч, массажист, дасгалжуулагч, фото болон видео сурвалжлах баг, хувийн тогоочтой.
Дакар раллид уралдаж буй тамирчдын массажист эмч
Тамирчид нь дасгал хийх фитнесс тоноглол, алжаал тайлж амрах явуулын автобус, сэлбэг, техник, нөөц дугуй ачсан ачааны автомашин, арын албаныхныг тээвэрлэх унаа гээд нүсэр баг бүрэлдэхүүнтэй Дакарт өрсөлддөг.
Тамирчдын фото болон видео сурвалжлах баг
Тэмцээнд уралдаж буй тамирчдын хувийн тогооч
Тамирчдын алжаал тайлж амрах явуулын автобус
Тэдний ард ийм чадварлаг баг ажиллах нь тамирчныхаа амжилтад чухал нөлөө үзүүлдэг байна.
Монголын тамирчин Д.Болдбаатар, Ч.Анар нарын арын албыг Энхзолбоо хэмээх залуу гүйцэтгэж байна. Сэлбэг, техник хэрэгслийг тээвэрлэхэд Rally Raid баг тусалж байна.
Хүсэл тэмүүлэл зорилгынхоо төлөө эр зориг гаргаж, хүний нутагт хэцүү бүхнийг даван туулж уралдаж буй тамирчдаараа Монголын ард түмэн бахархаж байна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт