Чилийн Каламагаас Аргентины Салта хүрэх Дакар Раллигийн 10 дахь өдрийн уралдаанд тамирчид 859 км замыг туулжээ. Мотоцикль болон куад ангиллын тамирчид марафон гараатай тул далайн түвшнөөс 3800 метрийн өндөрт уралдсан.
Манай тамирчдаас 83 дугаартай ОУХМ Д.Болдбаатар уралдаанаа амжилттай дуусгаж, 42-р байрт орсон байна. Тэрбээр энэ өдрийн уралдааныг тэргүүлсэн Жоан Барредагаас 58 минут 12 секундийн ард барианд оров.
Жоан Барреда уралдааныг 4 цаг 7 минутын амжилтаар тэргүүлсэн бол түүний ард 1 минут 39 секундээр Марк Кома шил дарж, хоёрдугаар байрт шалгарав.
Сонирхуулахад, автомашины ес дэх өдрийн уралдааны ялагч Mini багийн нисэгч Нани Рома 10 дахь өдрийн уралдаанд эхний гурван байрт хурд сорьж байсан ч тэмцээний барианаас 193 км зайд онхолджээ.
Одоогоор түүний биеийн байдал гайгүй байгаа ч техникийн хувьд тэмцээнээ цааш үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Уюни давст нуураас уралдсан тамирчдын мотоцикльд цахилгааны асуудал гарч тэмцээнээс хасагдсан байна. 117 дугаартай уралдаж буй Ч.Анарын мотоцикльд цахилгааны богино холболт үүсэж барианаас 40 км-ийн наана асахгүй болж чирүүлэн 73-р байрт орж иржээ.
Өнөөдөр мотоциклийн ангиллын тамирчид 385 км зам туулахаас 371 км-т уралдаж цагаа хэмжүүлээд далайн төвшнөөс дээш 4500 метрт газрын өөд мацаж уралдах аж. Туулах замын ихэнх хэсэг нь шороо үлдсэн хэсэг нь хад чулуутай байх гэнэ. Монголын цагаар ОУХМ Д.Болдбаатар 21:48 минутад, Ч.Анар 22:00 цагт гараанаас гарна. Дакарт уралдаж буй тамирчид тэмцээнээ өндөрлөхөд дөрвөн гараа үлдсэн байна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт