ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүүхдүүд

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таван хүүхэдтэй. Тэднээс дөрөв нь хүү, нэг нь охин юм. 2014 оны 8 дугаар сарын 24-нд бэр Ч.Ариунаа нь амаржиж хүү төрүүлснээр Ерөнхийлөгч маань өвөө болсон юм. Ч.Ариунаа нь Ц.Элбэгдоржийн хоёр дахь хүү Э.Эрдэнэтэй гэр бүл болсон билээ.

    Хэвлэлийнхнээс төдийлөн жийрхээд байдаггүй, нээлттэй гэмээр гэр бүлийн өрхийн тэргүүн Э.Эрдэнэ нь АНУ-ын Drexel University-д биологийн чиглэлээр суралцаж төгссөн, Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагааны II ээлжийн Мотобуудлагын батальоны тагнуулын офицероор нээрээ нууцлан 9 сар үүрэг гүйцэтгэж явсан залуу юм.

    Харин түүний ах, айлын ууган хүү Э.Оргил

     

    нь 1986 онд Львовт төрсөн ажээ. Бусдыгаа бодвол хэвлэлийнхний хараанд өртөөд байдаггүй, даруухан нэгэн. 2014 онд гэр бүлтэй болж оны өмнөхөн үрийн зулай үнэрлэснээр Ерөнхийлөгч маань хоёр дахь ачаа тэвэрсэн.

    Харин гурав дахь хүүхэд болох охин Э.Анужин нь энэ жил 22 нас хүрнэ. Өнгөрсөн жил Их сургууль төгссөн байна. Хүү Э.Цэрэндорж нь 16 настай бол отгон хүү Э.Цэнд нь 14 настай, Ерөнхий боловсролын сурагчид юм.

    Б.Номин

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй